Монголын мал аж ахуй, эдийн засаг

Монголын мал аж ахуй, эдийн засаг
Монголын мал аж ахуй, эдийн засаг номонд Монгол Хүннүгийн үеэс XXI зуунд бэлчээрийн таван төрлийн монгол малыг гэршүүлэн эрхэлсэн түүхэн баримтууд, Монгол орны малын тоо толгой, малын бүтэц, үүлдэр угсаа, ашиг шимийг 70-98 жилээр гарган монголын мал сүрэг юугаараа онцлог болохыг судлан гаргаж тавьсан болно. Дэлхийн хэмжээний 5 төрлийн малын тоо, түүний өсөлт ашиг шимийн ашиглалт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэдээлэлийг 12 жилээр гаргаж тавьлаа. Монгол малчин малынхаа үүлдэр, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд ихээхэн мэдлэг туршлага хуримтлуулсныг тэмдэглээд 5 төрлийн мал тус бүрт шилдэг хөдөлмөрийн баатар малчдын малч ажиллагааарга ухааныг төлөөлүүлэн бичсэн бөгөөд залуу малчдад сургамж зөвлөгөө болох талтай, оюутан, мэргэжилтэн сонирхсон хүмүүст болон эдийн засгийн судалгаа шинжилгээ хийхэд зохих гарын авлага болгон ашиглах бололцоотой. Уг номонд Адууны аж ахуй эдийн засаг, Хонины аж ахуй эдийн засаг, Үхрийн аж ахуй эдийн засаг, Тэмээний аж ахуй эдийн засаг, Ямааны аж ахуй эдийн засаг гэсэн таван бүлэгтэй, мал тус бүрийн сүргийн зохистой бүтцийг 20 жилээр судлан онолын ба арга зүйн зөвлөмжийггаргаж тавьсан. Номын төгсгөлийн зургаадугаар бүлэгт Монгол хүн зэрлэг ан амьтдаас таван төрлийн малыг гэршүүлэн эрхэлсэн, монголын малын бүтэц, тооны тухай, монгол орны өвөрмөц онцлог, бэлчээрийн мал аж ахуйн хэв шинж, монгол орны газар зүйн байршил, малчин айл, өрхөд байвал зохих малын тоо, монгол малчны хувь нэмэр, түүний хойч үеийн талаар өөрийн бодол санаагаа дэвшүүлэн тавьсан болно.