Монголын бүх ард түмний спартакиад буюу монголын олимп

Монголын бүх ард түмний спартакиад буюу монголын олимп
Монголын биеийн тамир спортын түүхэнд томоохонд тооцогдох Монгол улсын биеийн тамирчдын болон Монголын бүх ард түмний спартакиад, спортын их наадмуудын тухай архивын болон ном сонин хэвлэл, төр засгийн тогтоол, шийдвэрүүд, бичиг баримтуудад түшиглэн цуглуулсан материалуудаа нэгтгэн бүх нийтийн хүртээл болгохыг зорьлоо. Жижигхэн боловч түүхэн үйл явдлыг өгүүлсэн энэхүү номыг бүтээхээр эрэл хайгуул хийж явсан үедээ биеийн тамир спортын салбарын хөгжлийн төлөө хувь заяагаа зориулсан, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын начин, Боловсролын доктор (Рh) Г.Пүрэв-Очир багштай уулзсан тэр нэгэн өдөр надад маш их урам зориг өгсөн юм.