Kalavingka: Галбинга
Kalavingka: Галбинга
Залуу яруу найрагч Т.Загарпэрэнлэй эх нутаг, ижий аав, элгэн садан, хайр сэтгэл, нандин бүхнээ дурсан санаж, дуулан магтаж, өөрийн гүн бясалгал, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, ухаарал бодрол бүхнээ шингээсэн 'Галбинга' шүлгэн хүлгэн шувуугаа эх нутгийнхаа зүг нисгэжээ. **_Хотын хүмүүс_** _Тэднээс их сайхан амт амтагддаг Дэндүү дэгжин, хүзүүнийх нь ороолтоос Тачаангуй сүрчгийн үнэр ханхалдаг Дандаа тэд инээлдээд Даанч их аз жаргалтай байдаг Инээлгээд байгаа үгс нь ихэнхдээ Хайрын тухай бус хоёр дахь амьдрал байдаг Хүзүүнийх нь цээлд шимүүлсэн дурсамж зөндөө тодордог Хэдэн хоногийн дараа тэд, шинийг хайхаар шийдэцгээдэг Нарийн өмдтэй эрчүүл нь явдалтай юм шиг харагддаг Хотын хүмүүс Их үзэсгэлэнтэй Давхарлаж давхарлаж зурчихсан Нүүрэн дээрээ ахиад дахиад зурсаар л байдаг Өглөө босоод нүүрээ угаах дургүй Оройг хүртэл тольныхоо өмнө эргэлдэж дуусаад Тэгээд хөгшин залуугүй бүгдээрээ бие биедээ дурлацгаадаг Шинээр ирсэн суурьшигчид нь тэдэн шиг болохыг хүсэцгээдэг зүүгээд Шил зүүгээд, улаан уруултай болцгоож Өндөр өсгийтэй гуталдаа унаж тусан алхаж Хотын хүмүүс болцгоодог Хотын хүмүүс Их том од байх бүр ч дуртай Хогийн саванд орох сонин дээрээ гараад л байх дэндүү хайртай Хөөрцөглөж бичсэн сэтгүүлчдийгээ сайн сайн гэж магтацгаадаг Хэн нэгэн үхснийг баяртайгаар дуулгах нь инээдэмтэй байдаг Цамцанд нь наалдсан улаан эрээн нэрийн хуудас Цавуудаж цавуудаж эвлүүлсэн хаалган дээрх хаяг руу нь чиглэдэг Эрээн тортой хүмүүс өдөрт их олон зочилдог Эргээд гарахдаа дандаа уутаа эвхээд гарцгаадаг Хотын хүмүүс Надад хогийн ургамал шиг санагддаг Ховор нандин гэсэн бүхэн нь хөдөө нутаг шиг минь бодогддог Хотын хүмүүс надад Хачин сонин сонирхол төрүүлдэг Тэр нь дандаа миний завхайрал шиг байдаг Хотын хүмүүс..._
