Соёлоо таниулъя

Соёлоо таниулъя
Соёл гэдэг нь зөвхөн урлан бүтээх чадамж, авьяас билиг төдий биш, асуудлыг шийдэх туршлага, амьдрах урлаг, ертөнцийг үзэх үзлийн гайхамшигт цогцлол юм. Хөгжил дэвшил нь хүн төрөлхтний бүтээл байдаг бол, тухайн улс үндэстний соёл нь хүн ардынхаа хувьд хамгийн үнэ цэнэтэй 'Үндэсний баялаг' нь байдаг хэмээн ойлгож болно. Орчин үеийн улс үндэстнүүд технологиороо ижилсэж, соёлоороо ялгарч байна. Хэрвээ монгол соёлыг биднээс хасвал бид бусдаас юугаараа ч ялгарахгүй. Монголчууд биднийг монгол соёл монголоор нь харагдуулдаг билээ. Уншигч таныг, Ц.Оюунгэрэлийн 'Монгол соёлоо таниулъя' ном бага наснаасаа ижил дасал болж өдгөө анзаарахгүй шахам байгаа үндэсний соёлтой тань дахин танилцуулж, эх соёлоо дэлгэрүүлэх, сурч мэдэх, өвлөн уламжлуулах үйлсэд даллан дуудах болно.