Сэтгэлд ойрхон Америк орон
Дархад нутгийн уугуул, техникийн ухааны доктор Дамдины Дашзэвэг бичиг номоос хол техникийн хүн ч гэлээ хэл найруулга сайтай, ажигч гярхай хүн. Тэрээр энэ номондоо Индианагийн 14 сургуулийн байгуулагдсан он, суралцсан оюутан, Виржиниад АНУ-ын найман ерөнхийлөгч төрсөн зэрэг олон чухал баримтыг шигтгэн, харсан үзсэнээ тоочсон өнгөц тэмдэглэл бус баримт нотолгоотой, танин мэдэхүйн ач холбогдолтой, хүмүүсийн хэлсэн иш үндэс, газрын зураг, гэрэл зураг зэргийг багтаан бичжээ. Энэ номноос Америкийн алдарт Найгарагийн хүрхрээ сонсдон, хар, цагаан, улаан, шар түмэн хэлийн хүмүүс шуугилдан, шаагилдан байх вий.