Эх үрсийн альбом: Ээж болон хүүхдийн дурсамжит альбом

Эх үрсийн альбом: Ээж болон хүүхдийн дурсамжит альбом
Ямар ч хүний амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй агшнууд заавал байдаг. Гагцхүү тэр мөчүүд таны амьдралд наран мандуулж байдаг билээ. Саяхан л өлгийтэй уйлж байсан бяцхан хүү чинь өдөр ирэх тусам хурдан өсөж, өнөө маргаашгүй л хэлд орчих юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ өдрөөс эхэлж хүүхэддээ зориулж тэмдэглэл хөтлөөрэй. Хожим хүүхдэд чинь хичнээн дурсгалтай санагдахыг төсөөлөөд үз дээ. Тиймээс хүүхдийнхээ амьдралын аз жаргалтай хором мөч бүрийг анх жирэмсэн болсоноо мэдэх тэр л үеэс эхлээд анхны эхо зураг, жирэмсэн байх үеийн зураг, хүүхдийнхээ анхны гэрэл зураг гээд бүхий л дурсамжтай, дурсгалтай зурагнуудаа тайлбартай нь хамт альбомондоо хийгээрэй.