Аудит

Аудит
1990-ээд оны дундуур Монгол улсад мөрдөгдөж байсан нягтлан бодох бүртгэлийн (журнал ордер) тогтолцоо нь шинэчилсэн буюу олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт гэдэг ойлголтоор солигдож санхүүгийн тайланг уг бүртгэл рүү хөрвүүлэх ажил хийгдсэн. Үүний нэгэн адилаар хөндлөнгийн хяналт гэсэн агуулга бүхий аудит гэдэг ойлголт гарч 1997 онд хараат бус аудитын хууль батлагдаж байв. Өнгөрсөн хугацаанд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээ аудитаар эхлэн бусад төрөл, чиглэлээр нарийсан хөгжиж ирлээ. Уг сурах бичигт аудитын түүхэн хөгжил, онолын хандлага, үндсэн ойлголт, төрөл зэрэг онол арга зүй болон дансны аудитыг циклээр авч үзсэн, бүлэг бүрт суралцагчдын ажиллах асуулт, тест, дасгал-кейс оруулсан нь эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлага, ялангуяа нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй хэн бүхний оюуны хэрэгцээг хангахуйц бүтээл болжээ.