Баян аав, ядуу аав (1)
Энэ номыг уншсанаар та өөрийн бизнесээ эхлэхийн тулд зах зээлийн ухаан гэж ерөнхийдөө нэрлэгдээд байгаа маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, хууль эрхзүй гээд тэр олон шинжлэх ухаануудыг чухам хаанаас нь эхлэж судлах, танд аль нь хэзээ хэрэг болох вэ гэдэг тал дээр ч цэгцтэй ойлголттой болж өөрийн хувийн бизнзесээ эхлэхэд заавал мэдсэн байх бүх мэдлэг, мэдээллийг практик түвшинд олж авах том давуу тал бий болно. Бизнест сэтгэлийн хөдлөлөөр биш харин бодитойгоор хэрхэн хандахыг энэ ном танд хэлээд өгнө. Бизнесийн салбарт лидер болсон Америкийн нэртэй хүмүүсийн туршлага дээр үндэслэгдэн бичигдсэн уг ном нь өөрийн бизнес төлөвлөгөөг хэрхэн гаргах, түүнийгээ яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдгийг хэнд ч ойлгомжтой энгийн хэлбэрээр тайлбарласан нь та ямар ч бизнесийн сургуульд сураад ч олж авч чадахгүй тийм чухал цогц практик мэдлэгийг олж авах боломжийг олгож байгаа юм.
