Хаан сургуулийнхан

Хаан сургуулийнхан
Захирлын өрөөнд зөвшөөрөл аваад Гэрлээ багшийг орвол Алтанцоож захирал инээд алдан угтлаа. Өглөөнөөс аваад завгүй гүйж нэлээд ядарсан багш захирлын сайхан инээмсэглэлд өөрийн эрхгүй баясан тайвшрав. Ер нь захирал насаар бага ч монгол улсын анхны харилцааны доктор болоод ч тэрхүү хүнтэй харьцахдаа эвсэгхэн, хүнийг хайрлах ухаан нь төрөлхийн гэмээр сайхан бүсгүй билээ. Ажилчдаа их бага албан тушаалаар нь огт ялгахгүй. Бүгдэд хүндэтгэлтэй хандах бөгөөд хүний үгийг сонсож, хүний төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэдэг ховорхон хүн. Тийм болоод ч ажилчид нь ямар нэг асуудал гарахад шууд захирал дээр орж тайлбарлаад бусад шатны дарга нарт зэмлүүлэх талтай. Гэрлээ багш захирлыгаа угаас их хүндэлнэ...