"Эвтэй дөрвөн амьтан" үлгэрийн дүрслэл, бэлгэдэл
Урлаг судлалын магистр Ч.Баярмаа нь 'Эвт дөрөв амьтан' эртний үлгэрийн сэдвээр бүтээл, судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд энэ удаад өөрийн судалгаагаа хураангуйлан хэвлэхдээ 'Эвт дөрвөн амьтан'-ы сэдэвтэй холбогдсон бидний тэр бүр үзэж амжихгүй олон бүтээлүүдийг эрж олсон байна. Энэхүү 'Эвт дөрвөн амьтан' үлгэрийн дүрслэл бэлгэдэл ном нь зураач урчууд, оюутан залуус болон сонирхогч нарын судалгааны материалд хэрэглэгдэхүүн болох уг үлгэрийг бүтээн зурсан байдал, зураг дүр дүрслэл, уран сайхны сэтгэлгээ, онцлог хэв шинж, өвөрмөц донж төрх, дүр дүрслээр бүтээсэн байдал зэрэг болон утга бэлгэдэл, өнгө өнгөний бэлгэдэл, бэлгэдэлийн агуулга төдийгүй зураач урчуудын өөр өөрсдийн хэв маягаар бүтээсэн бүтээлийг олон нийтийн хүртээл болгон харуулахыг зорьжээ.