Маша баавгай хоёр

Маша баавгай хоёр
Маша гэдэг охинтой өвгөн, эмгэн хоёр байжээ. Нэг удаа найз охид нь Машаг дагуулж жимсэнд явахаар ирж гэнэ. Өвгөн, эмгэн хоёр ач охиноо жимсэнд явахыг зөвшөөрч 'Харин болгоомжтой яваарай, найз нараасаа холдож болохгүй шүү, тэгвэл төөрнө' гэж захижээ. Маша охин ойд очоод жимс, мөөг түүсээр яваад нэг л мэдэхэд найз нараасаа холдсон байжээ. Найзуудаа дуудсан ч хэн ч хариу өгсөнгүй. Маша охин төөрчээ. Тэр явсаар ойн чөлөөнд гараад иртэл нэг байшин байж гэнэ. Охин очоод хаалгыг нь тогштол хэн ч хариу хэлсэнгүй. Тэгэхээр нь байшинд яваад оржээ. Гэтэл тэр байшинд хөвчийн хүрэн баавгай амьдардаг юмсанжээ...