Улс төрийн тогтолцооны ялзрал: Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл (0)

Улс төрийн тогтолцооны ялзрал: Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл (0)
Улс төрийн тогтолцоо хэрхэн үүссэн, хувьссан хийгээд улс төрийн инстүүцүүдийн ялзралын тухай өгүүлсэн Фрэнсис Фукуямагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж” хэмээх лунжгар бүтээлийн дараагийн боть юм. Ном журмаараа ажилладаг орчин үеийн төр бий болгохын төлөө тэмцлийн талаар өргөн цар хүрээтэй, оновчтой өгүүлсэн энэхүү ном сонгодог бүтээл хэмээн тооцогдох нь дамжиггүй.
Улс орнууд хэрхэн тал татаагүй, хүчтэй, хариуцлагатай улс төрийн инстүүцтэй болдог юм бол? Эл асуултад хариулт хайнгаа Фрэнсис Фукуяма биднийг Францын хувьсгалаас Арабын хавар болон өнөөгийн Америкийн улс төр дэх бугшсан гажуудлууд руу аваачих агаад төр хэрхэн хөгжиж, ардчилал хэрхэн мандсан зураглалыг толилуулах болно. Авлига хэрхэн засаглалд нөлөөлдгийг болон зарим улс үүнийг үндсээр нь хэрхэн булга татан үгүй хийснийг шинжлэн судлахдаа тэрбээр Латин Америк, Африк, Азийн колоничлол хойноо ямархуу ялгаатай өв үлдээснийг сөхөн бэдэрсэн ба энэ бүхэн яагаад зарим бүс нутгийнхан цэцэглэн хөгжсөн байхад бусад нь байгаа газраа шигдэн үлдсэн буюу иргэний мөргөлдөөнд тэс үсэрсний учир шалтгааныг болор мэт тунгалаг харуулах ажээ. Түүнчлэн тэрбээр дэлхий даяар дундаж давхарга өсөн өндийж байгаа ийм эринд ардчилал болон Баруунд буй ужгирсан улс төрийн саажилтыг ямар ирээдүй хүлээж байгааг зоригтойёо таамаглажээ.