Монголын хэлшинжлэлийн сэтгэлгээг шинэтгэгч эрдэмтэн Ц.Өнөрбаян
Ц.Өнөрбаян багш бол XX зууны 80-аад оноос өнөөг хүртэл Монголын хэлшинжлэлийн нөлөө бүхий эрдэмтэн, бодлого тодорхойлогчийн нэг, Монголын хэлшинжлэлийн түүхийг бүтээгчийн нэгэн байсаар ирсэн билээ. Ц.Өнөрбаян багшийн шинжлэх ухаанч үйл ажиллагааны замнал олон жил, олон тал, олон салбарыг хамарсан байдаг учраас судлаач Ч.Чимэгбаатар уг судалгааны ажилдаа зөвхөн шинжлэх ухаанч сэтгэлгээнийх нь тойм, түүний ач холбогдлын тухай авч үзсэн байна.