Монголын уламжлалт наадгай (0)
Монголчууд түүхэн урт хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Манай ард түмэн малын яснаас шагайг онцгойлон үзэж хүндэтгэсээр ирсэн төдийгүй бүхэл бүтэн шагайн наадам бий болгожээ. Энэ номонд шагайн тоглоом бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар оруулан, наадгайтай холбоо бүхий ерөөл, магтаал, оньсого, шүлэг найраглалаас шигтгэжээ.