Морин хуур бие даан сурах арга

Морин хуур бие даан сурах арга
Морин хуур хөгжим нь Монголын эртний өвөг дээдсийн бүтээсэн үндэсний өвөрмөц шинж чанараараа дэлхийд алдаршсан сонгодог бүтээл юм. Морин хуурын уянгат цээлхэн эгшиг нь уртын дуутайгаа зохицолдон, уул ус, тэнүүн тал, цэлгэр говь, сүрлэг Алтай, сэрүүн хангайтайгаа хүний оюун ухаан, сэтгэл зүрхэнд ургуулан дүрсэлтэл уянгалан дуурсгасан шидтэн билээ. Энэ ном нь хүүхэд залуучууд болон бүх насны хүмүүст морин хуур гэдэг энэхүү гайхамшигтай хөгжмийг сурахад анхны гарын авлага болж үр өгөөжөө өгнө. Уг сурахыг зохиохдоо морин хуурын болон нотны мэдэгдэхүүнгүй цаашид хуурдах, суралцах сонирхолтой хүмүүст аль болох ойлгомжтой амархан аргаар мэдүүлэхийг зорьжээ.