Ар Монгол дахь "Да Шэн Күй" буюу Даашинхүү пүүс

Ар Монгол дахь "Да Шэн Күй" буюу Даашинхүү пүүс
Тус бүтээлд Манж Чин улс, Олноо Өргөгдсөн Монгол Улс, БНМАУ-ын үед буюу Монголын түүхэн үечлэлээр гурван төрийн үед үйл ажиллагаа явуулж байсан Да Шэн Күй пүүсийн түүхэн хөгжил, үе шат, түүний Ар Монголын зах зээл дэх худалдаа мөнгө хүүллийн үйл ажиллагааны онцлог, шинж чанар, зохион байгуулалтыг задлан шинжилжээ. Чингэхдээ төрийн албадыг цаг тухайд нь залгуулахын тулд хэрэгжсэн Монголын аймаг хошууд хийгээд Да Шэн Күй пүүсийн хамтын ажиллагаа, үүний үндсэн дээр суурилсан түншийн харилцаа хэмээх түүхэн үзэгдэл зэрэг Да Шэн Күй пүүсийн Ар Монгол дахь үйл ажиллагаанд холбогдох бусад асуудлын талаар судлан өгүүлсэн байна.