Хувь тавилан

Хувь тавилан
Энэ ном 'Заяа тавилан' романы үргэлжлэл бөгөөд өрнөх үйл явдал нь өнөөгийн амьдрал. Зуурдын хань, янаг сэтгэл, зугаа цэнгэл, үерхэл нөхөрлөл, сээтэгнэл, шохоорхол гээд аргагүй амрагаа сонгохоосоо өмнө болоод хойно тохиолдож болох сайн муу, сайхан муухай ээдрээтэй үйл явдал зохиолд өрнөнө. Хайртай дуртай болох, ханилан сууж хамтран амьдрах, үр удмаа үлдээхийн утга учрыг эл бүтээлд тусгасан байна. Зохиолыг өнөөгийн амьдралаас сэдэвлэн бичсэн агаад хүмүүсийн үзэл бодол, сэтгэлгээний мөн чанар, залуусын төлөвшлийг илэрхийлэхдээ амьдралд тохиолдсон ададл явдал, айж гайхмаар сонин содон зүйлсийг оруулсан нь тохиолдлынх нь биш юм.