Монголын геологийн есөн эрхэм-3
'Есийн клуб'-ийн гишүүдийн бүтээл 'Монголын геологийн есөн эрхэм' номын гутгаар ботийг эрхэм уншигч авгай Танд өргөн барьж 5айна. Эл ботид 'Монголын геологи судлалын эрхэм есөн түүчээ' Амьдралын орчны геологийн судалгааны есөн эрхэм', 'Монголын 'геологийн өрөмдлөг, техникийн есөн эрхэм' гэсэн 3 багцад тодруулсан 27 Эрхэмийн херег найрууллыг толилуулж байна. Бид анх төлөвлөж амласан 'Монголын геологийн есөн эрхэм' цувралын 3 боть, 81 Эрхмийн хөрөг найрууллыг ийнхүү бүтээж дууссандаа баяртай байна. Эмээх, бас харамсах зүйл ч бий. Эмээхийн учир гэвэл эл 3 ботид орсон Эрхмүүдийн сонголт хэр зэрэг оносон бол, геологич нөхөд маань хэрхэн хүлээж авч шүүн тунгааж байгаа бол хэмээх бодол.