Кубын боксын сургалт Монголд
Энэхүү бүтээлээ боксын дасгалжуулагч багш, тамирчид, анхлан хичээллэгсэд, тулааны спорт сонирхдог бүх хүмүүст ойлгогдохоор энгийн үг хэллэгтэй, зураг тайлбартай тул илүү хялбар байхыг бодолцон гаргав. Номоо дуустал нь уншсан бүх хүн боксын спортын бэлтгэл сургуулилт, техник-тактик,тулааны спортын тухай боломжийн хэмжээнд ахисан түвшинд мэдлэгтэй болохоос гадна, бокс сонирхогч хүүхэд залуус гэрээрээ бие даан боксын техник сурахад маш дөхөм болох юм. Мөн залуу дасгалжуулагч багш нар хэрхэн тамирчидаа бэлтгэх, ямар бэлтгэлийг яаж хийлгэх, тамирчидынхаа ачаалал болон амралтыг хэрхэн зохицуулах зэрэг нилээн хүртээмжтэй мэдлэг олгохыг зорилоо.