Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд
Их Монгол улсыг эмхлэн байгуулж, дундад зууны үеийн гүн нойрсож буй дэлхийн улс түмнийг цочир сэрээж, тухайн цагийн дэлхийн соёл иргэншлийн саланги төвийг холбон зангидаж, өнөөгийн дэлхийн даяаршлыг дангаараа туурвисан, өнгөрсөн 1000 жилийн шилдэг хүмүүн бол **Чингис хаантан** бүлгээ. Тус бүтээлд монголоор овоглосон дэлхийн хэмжээний их гүрнийг үүсгэн байгуулсан _гайхамшигт хаан_ , тухайн үеийн дэлхийн царцанги дүр байдлыг арилгаж, өрнө дорныг сэрээж, хүн төрөлхтний мэдлэг ухаан, үйлдэн бүтээх арга ухааныг сүлжилдүүлэн холбож өгсөн _гавьяат хүмүүн_ , өнөөгийн дэлхий дахины тал талын харилцааны мэдээллийн сүлжээний эхийг тавьж, дэлхийн том улс гүрнүүдийг нэгтгэн тохинуулж, засан төвхнүүлж өгсөн _төрийн суутан_ , монгол үндэсний _гарамгай баатар_ , _цэргийн алдарт жанжин_ , монгол үндэстнийг үүрд мөнхөлсөн _үлэмжийн их хүмүүн_ Чингис хааны тухай өгүүлнэ.