Хүүхдийн даахь үргээх ёс: The Mongolian Haircutting ceremony

Хүүхдийн даахь үргээх ёс: The Mongolian Haircutting ceremony
'Хүүхдийн даахь үргээх' ёс нь хүүхдийн хойшдын хувь заяаг доголдуулахгүй байлгах чухал агуулгатай ёс бөгөөд айл гэрт тохиолдож буй томоохон баярт үйл явдал, монголчуудын эртний уламжлалт ёс заншлын нэг мөн. Даахь үргээх учир Хүүхдийн даахийг буруу хендөх буюу огт хөндөхгүй байх, ёслол үйлдэх үеэр сархад зооглох нь хүүхдийг ууртай, ухаан муутай болно, амьдрал ахуй нь сархадтай холбогдох, бутач хүүхэд төрүүлэх, ханийн заяа төөрөх, бэлэвсрэх зэрэг хувь заяа доголддог. Даахиа ёс журмын дагуу зөв үргээлгэсэн хүүхэд том болоод төлөв даруу, хэрэг төвегт холбогддоггүй, гэр бүл нь тогтвортой, атаа жөтөө, хэл амнаас хол амгалан амьдардаг гэж монголчууд эртнээс үзсээр ирсэн байна.