Дэргэд холын уулс
Зочдын буудалд хоёрхон хүн байсан нь хоёулаа америк юм. Тэд өрөөндөө орцгоохоор шатаар явж байхад хэнийг нь ч танилгүй өнгөрчээ. Тэр хоёрын өрөө хоёрдугаар давхарт далай руу харсан цонхтой байлаа. Цонхоор нийтийн цэцэрлэг бас дайнд үрэгдэгсдийн дурсгалын хөшөө харагдаж байв. Цэцэрлэгт өндөр өндөр дал модод, ногооноор будсан нэг сандал харагдах аж. Тэнгэрийн сайханд энэхүү цэцэрлэгт тавиураа барьсан нэгэн зураач байнга сууж харагддагсанжээ. Дал модод хийгээд цэцэрлэг руу харсан цонхтой зочид буудлын нүүрэн талын хурц өнгө зураачид таалагддаг билээ. Дайнд хохирогчдын хөшөөг үзэхээр италичууд тэртээ газраас ирцгээв. Тэрхүү цагаан өнгөт хөшөө бороонд норж гялалзан байлаа. Бороо орсон хэвээрээ. Дал модны навчсаар бороон дуслууд бөмбөрнө. Хайрган зам дээр шалбааг тогтжээ. Борооноор үүссэн нарийн зурвас долгио ирмэг гүвгэрээ мөргөн буцаад дахин эргэн хуйларна. Хөшөөний хавийн талбайд ганц ч машин тэрэг үлдээгүй ажээ. Талбайн эсрэг талын цайны газрын үйлчлэгч эр хаалган дээрээ гарч ирээд эзгүйрсэн талбайг ширтэн зогсоно....Зохиолын үргэлжлэлийг та энэхүү номноос уншаарай.