Норвегиүд
Гадаадад амьдардаг эсхүл гадаадад амьдарч байгаад буцаж ирсэн монголчуудад нийгмийн зохион байгуулалтын талаарх мэдээлэл нь шинэ сонин зүйл биш байх. Гэсэн хэдий ч нийт монголчууддаа өндөр хөгжилтэй оронд ийм байдаг шүү, монголыг ингэж өөрчилж болох юм байна шүү хэмээн урам зориг өгөх зорилго агуулан ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мөн Норвеги улсын түүх олон талаараа Монголын түүхтэй адилхан байгаа нь сургамж авах зүйл ихтэй санагдаж байсныг нуух юун.
