Сургуулийн өмнөх насныханд 8-н цуврал
Та хүүхдээ зөв, сайхан амархан бичиж сураасай гэж хүсэж байна уу? Үүний тулд хүүхдийнхээ гарын алганы булчингийн хөдөлгөөний зохицуулалтыг хөгжүүлэх хэрэгтэй. Уг дасгалын дэвтэр нь 5-6 настай хүүхдийг бичиж сургах анхан шатны бэлтгэл юм. Зураас, будах, хээ зурах, дөрвөлжин нүдэнд зураасан хээг зурах, хүрээлэх зэрэг янз бүрийн дасгалуудтай. Эдгээр дасгал нь зураачын анхан шатны дадал зуршил олгохоос гадна гарыг зөв тавихад чиглэсэн болно.