Ухаант хүмүүсийн сургаалаас
Хүн төрөлхтөний түүхэнд тоо томшгүй олон соён гэгээрүүлэгч,сэтгэгч, эрдэмтэн, мэргэд, ухаантнууд төрөн гарчээ. Тэд амьдралынхаа туршид гайхамшигтай өв соёл, оюуны сан, урлагийн бүтээл, ном судар зэргийг бүтээсэн нь бидэнд өвлөгдөн иржээ. Ингэхдээ хүн зонд зориулан олон сургамжит онч мэргэн үг, сургаалыг номложээ. Эдгээр нь хүнийг хүмүүжүүлэх, ажиллажхөдөлмөрлөх, сурч боловсрох, эрүүл аж төрөх зэрэг маш өргөн хүрээтэй асуудлыг тусгасан. **** Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч В.Инжинашийн 'Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үг болох ' гэж сургасныг иш үндэс болгон хүүхэд залуучууд, өргөн олонтүмэндээ зориулан 1000 гаруй мэргэн үгсийг цуглуулан ангилж ном болгон та бүхэнд өргөн барьж байна.
