Амьдрал роман
Асуудалд ухаалаг хандан, цагийн байдалд зөв дүгнэлт хийж ажилладаг хүнд аз тохиох нь элбэг гэдгийг зохиолын баатруудын туулсан амьдралаар харуулахыг хичээн бичив. Сайн эцэг, эхийн буянаар хүүхдүүд нь цуцалтгүй хөдөлмөрлөсөөр сайхан амьдралтай золгоно. Заяаныхаа ханьтайгаа учиран өрх тусгаарлаж үрийн зулай үнэрлэнэ. Амраг хосуудын хязгааргүй хайр дурлал, хамтын амьдралын эхлэл энэ номын амин сүнс. Гэр бүлүүдийн амьдралаар төрийн эрх мэдлийг авч хаанчилсан олгирахи бүлэглэлийн бузар булайг харуулахыг зорьсон минь зохиолын далд утга.