Хар зураг, Уран зургийн хичээл

Хар зураг, Уран зургийн хичээл
Зурж сурна гэдэг нь өвөрмөц атлаа гайхалтай танин мэдэхүйн үйл явц бөгөөд зурж сурахын тулд юуны түрүүнд юмсыг дадсанаасаа өөрөөр харж сурах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл ертөнцийг хардаг арга барилаа өөрчилнө гэсэн үг. Зөвхөн цаасан дээр зурдаг ур чадвараа нэмээд зогсохгүй юмс үзэгдлийг бүтээлчээр харах чадвараа ч нээн хөгжүүлэх болно.