Их эзэн Чингис хаан түүний өв дэлхийн монголчууд

Их эзэн Чингис хаан түүний өв дэлхийн монголчууд
Монголчууд бид чинь түүх соёл, хэл, зан заншлаараа бахархахгүй, үндэстэн нэгтнээ тэргүүлэн улс орноо дэлхийн хэмжээнд хөгжүүлэхгүй, хүн төрөлхтөний хэмжээнд сэтгэн бодохгүй, өрөөлд дээрэлхүүлж, өөр хоорондоо яс булаацалдсан нохой шиг архилдаж, бие биенээ хайрлан хамгаалах сэтгэлгүй, улс орноо дээдлэн түүндээ амиа өгөхөд бэлэн байхын оронд, хувиа хичээх болсон байна гэх олон сайхан сэхээтэнтэй тааралдлаа. Таныг залхуу байна, арчаагүй байна, унтаахай байна, сэтгэн бодохгүй, хүний амаар ажиллаж байна, хувиа хичээсэн байна, архинд живсэн байна, үүх түүх, соёл зан заншлаа умартсан байна, дэлхийд тархсан Монголчуудынхаа сэтгэлийг ойлгохгүй байна, тэдэндээ туслахгүй байна гэсэн нүглээр бүрхсэн хар уул толгой дээр чинь хураад байна.