Намтар баян найм

Намтар баян найм
Өнгөрсөн цаг хугацаа аливаа түүхийн үндэс суурь нь болдог учраас түүхийн хурдийг ухрааж ч болохгүй, нэгэнт он болсон үйл явдлыг үгүйсгэж ч болохгүй гэдэг шиг 'эх түүх'-ээ мартвал бид хэн болохсон билээ. Монголд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд жинтэй нэмэр оруулж, үеийн үед мартагдахааргүй их гавьяат үйлсийг бүтээсэн хүмүүсийг тодотгох шаардлага урган гарч байгааг онцлон авч үзэхүйн учир нь: Монгол Улсын түүхэнд 'Спортын гавьяат багш' хэмээх цолыг 1957 онд Монголын биеийн тамир спортын эвлэлийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Л. Чимэддорж,Б.Жигмэддорж,Ж.Гомбосүрэн нарт анх олгосон түүхтэй.