Бурханы Монгол уран баримлын дурсгал
Уран баримлын урлаг нь тухайн ард түмний төдийгүй хүн төрөлхтний оюун сэтгэлгээ авъяас билгийн хөгжил дэвшил түүхийн үе дарааллыг тодруулж байдаг хосгүй дурсгал гэдгийг үе үеийн эрдэмтэн мэргэд тэмдэглэсээр ирсэн. Уран баримлыг хийх материал олон янз, хийх арга ажиллагаа нь ч харилцан адилгүй шавраар баримал сав суулга чимэглэл эд хэрэглэгдэхүүн хийсэн дурсгалууд архелогийн малтлагаар ихээхэн олддог нь хүй нэгдлийн үеэс хүмүүс шавар ашиглах бөх бат болгон шатааж хэрэглэх арга ухааныг нээсэн байдаг.