Шижиртэн дуурсах үеийнхэн мину

Шижиртэн дуурсах үеийнхэн мину
Энэхүү цомогт бидний мэдэх Алтан үеийнхэний сацуу тэднээс арай чинагш хийгээд инагш туурвиж явсан зохиолч найрагчдын зураг намтар тайлбар сэлтийг толилуулсан болно. Монголын уран зохиол урлагийн түүхэнд гэрэлт мөрөө үлдээсэн зохиолч найрагчдын зургийг цомогт нэгбүрчлэн оруулах боломж байгаагүйг эрхэм уншигч та өршөөн болгоох буй за. Цомогт утга зохиол судлалын төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй фото зургуудаас л дээжлэ оруулсныг учирлан хэлэхийн хамт цомогт орох орохгүй хэмээн ялган зааглаж шилж эрэмбэлсэн зүйл огтоос үгүй болно.