Химийн эхлэл-1
'Химийн эхлэл-I' номонд байгалийн шинжлэлийн хичээлүүдээр үзсэн бодис, түүний өөрчлөлтүүдийн тухай нэгтгэн давтаж, химийн лаборатори, кабинетэд ажиллах арга барилтай танилцаж химийг судлах бэлтгэл хийгээд ерөнхий химийн гол хууль, онол, үндсэн ухагдахуунуудын тухай үзэж судалсан билээ. Харин энэ удаад ерөнхий химийн үндсэн дээр органик хими, органик биш хими зэрэг бусад салбаруудын тухай судалж химийн ач холбогдолтой танилцаж химийн томьёо, тэгшитгэл зохиох, тэдгээрийг ашиглан тооцоо хийх, химийн туршилт явуулах, мэдлэгээ ахуй амьдралдаа ашиглах, химийн бодис урвалтай зөв харьцах чадвар, дадал эзэмшинэ.