Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар
Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар
Хүний тухай сэтгэл зүйн мэдлэг илэрдэг эх сурвалж нь зүйр цэцэн үг, домог, үлгэр зүйрлэл байдаг. Урт удаан хугацааны туршид ард түмэн өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг дээр тулгуурлан хүний тухай, хүний сэтгэл зүйн өргөн хүрээтэй асуудлыг хамарсан зүйр цэцэн үгс, домог үлгэр тууль, зүйрлэл үг оньсого зэргийг зохиожээ. Энэхүү номонд багтсан зүйр цэцэн үг бүрийг зөвхөн нэг л сэтгэл зүйн онол эсвэл туршилтаар тайлбарлах боломжгүй тул уншигч та бүхэн өөрийн санаа бодлыг бичиж бүтээлч шүүмжлэл дэвшүүлбэл зохиогч миний өчүүхэн зорилго биелэх болно.
