Бионүүрс -ХАА болон байгаль орчин

Бионүүрс -ХАА болон байгаль орчин
Дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нь хүн төрөлхтний өмнө том сорилт болж, шинэ арга хандлагаар ажиллахыг биднээс шаардаж байгаа билээ. Бионүүрсийг газар тариалан, эрчим хүч, мал эмнэлэг анагаах ухааны салбарт янз бүрийн зориулалтаар өргөн ашиглаж байна. Бионүүрсийг гарган авах түүхий эдийн нөөц манай оронд тэр дундаа ХАА-н салбарт нэн баялаг байна. Тухайлбал 60 гаруй сая толгой малаас жилд 70 гаруй сая тонн бууц, аргал хөрзөн ялгардаг байна. Түүнчлэн үлэмж хэмжээний малын ясыг ашиглалгүй хаяж байгаа болно.