Компанийн санхүүгийн шинжилгээ

Компанийн санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн шинжилгээ бол компанийн бизнесийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн төлөв байдал, төлбөрийн чадвар учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ хийснээр компанийн санхүүгийн байдлыг оношлох, цаашид санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, санхүүжилтын болон хөрөнгө оруулалтын зохистой шийдвэр гаргах, бэлэн мөнгөний хэрэгцээг тодорхойлох замаар компанийг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээр тасралтгүй хангаж, бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлдэг.