Шинэ үгийн хөзрөн тоглоом
Шинэ үгийн хөзрөн тоглоом нь монгол–солонгос хэл дээр үг цээжлэхэд зориулагдсан, хөгжилтэй бөгөөд үр дүнтэй сургалтын хэрэглэгдэхүүн юм. Дотор нь анхан шатанд зайлшгүй хэрэгтэй өдөр тутмын үгс багтсан бөгөөд суралцагч үгээ тоглоомын хэлбэрээр давтаж, амархан тогтоох боломжтой. Үгсийг зөвхөн уншаад өнгөрөх бус, харж–сонсож–хэлж–давтахбайдлаар тогтоодог тул хүүхэд, насанд хүрэгч хэн бүхэнд тохиромжтой. Хичээл, гэрийн давталт, анги доторх багийн тоглоом, тэмцээнд ашиглахад маш тохиромжтой бөгөөд үг цээжлэх уйтгартай байдлыг бүрэн арилгана.
