Алтан Орд улс

Алтан Орд улс
Энэхүү ном нь Монголчууд бидний сонсох, дуулах төдий уншаагүй олон зүйлийг бодит байдлаар, нүдэнд харагдахуйцаар гарган тавьж Монгол хотол олноо бахархуулсан судалгааны чухал сайхан бүтээл болжээ. Өөрөөр хэлбэл доктор О.Нямдаваа Алтан Орд улсыг сонирхсон хүмүүс өөрсдийн боломжтой цаг, сонирхлын хэмжээгээр үзэж болох, эзэнт улс болон өвөг дээдсээрээ бахархан цаашид юу хийх, бүтээх зүйлийнхээ гал цогийг дүрэлзүүлээсэй, улмаар Монгол ухаанаараа, бүтээлээрээ дэлхийг тэргүүлээсэй хэмээн хойч үедээ ерөөн энэхүү судалгааг хийсэн байна.