Далан худалч Бэлэн Сэнгэ

Далан худалч Бэлэн Сэнгэ
Монголын ард түмний аман зохиолын шилдэг хэсэг болох 'Далан худалчийн үлгэр' хэмээн алдаршсан нэгэн хэсэг шог үлгэр нь XVIII-XIX зууны үед манжийн дарлал, дотоодын феодалын мөлжлөг ширүүсч байсан үед ард олны дундаас зохиогдон аман яриагаар уламжлагдан эдүгээ хүрч иржээ. Энэ үлгэрүүд нь өвөрмөц хэллэг, алиа хоиш зохиомжоороо феодал язгууртан, лам ноёд, шунахай худалдаачин зэрэг дарлагч этгээдүүдийг урнаар шоглон, тэдний дээрэнгүй, бялдууч, мөлжигч, тэнэг зан төрхийг инээдэм болгон илчилсэн байдаг.