Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд

Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд
Эх орны 'Алтан сан хөмрөг' болсон бэлчээр нутгаа зөв зохион байгуулалттай ашиглах, доройтсоныг нь сэргээх, сайжруулах, өндөр бүтээмжтэй таримал бэлчээр, хадлангийн газар бий болгох, үүнд нутгийн болох ойр төстэй бүс нутгийн ургамлын генийн нөөцийг цуглуулан, зорилготой ашиглах, шинэ сорт гаргах, үрийн нөөцтэй болгох нь малынхаа тоосон дунд өсч хүн болсон, бэлчээр судлалаар дагнан мэргэшсэн судлаач хүний хувьд хүлээсэн хариуцлага, иргэний үүрэг гэсэн хоёргүй санаагаар хагас зууныг элээн зүтгэж, судлан туршиж, танин мэдэж байж олж авсан, бичиж нийтлүүлсэн бодол, ухаарлаа олон түмэндээ үлдээхийн тулд энэхүү бүтээлээ өргөн барьж байна. Чанар, чансаа нь ямар болсныг, хүнд хэрэг болох нь хэдий хэр байгааг уншигч, хэрэглэгч авхай та бүхний мэргэн ухаан тунгаан болгоох буй заа.