Багц-Монгол хэл, аялгуу, үсэг бичгийн судлал-2 боть

Багц-Монгол хэл, аялгуу, үсэг бичгийн судлал-2 боть
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг 'МУИС-ийн профессорын эрдмийн өв' цувралын энэ дугаарт Монгол Улсын гавьяат багш, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганыг өргөн толилуулж байна. Профессор Г.Гантогтох 1992-2015 он хүртэл МУИС-д багшаар ажиллах хугацаанд монгол хэлний нутгийн аялгуу, үгийн сан, монгол бичгийн сургалт судалгаа, бөө мөргөл, зан үйлийн чиглэлээр олон сонирхолтой бүтээл туурвиж, энэ чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Тэрбээр судалгааны баялаг материалыг нарийн задлан шинжилж, шинэлэг гаргалгаа хийдэг арга барилтай судлаач билээ. Бид энэхүү эмхэтгэлд зохиогчийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг багтааж, хоёр ботиор нийтлүүлж байна. Профессор Г.Гантогтохын бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд монгол судлалын салбарт чухал хэрэглэгдэхүүн болж, эрдэмтэн судлаачид, номд шимтэгчдийн ширээний бүтээл болно гэдэгт итгэж байна.