Зүүд сахигч-Улаан мод
Тамжид гэгээнтэн сүүлчийн галт тэргэнд амжиж суусан нь Аризонагаас ирсэн индиан Паполотой таарах шалтгаан болов. Папало нь Америкийн нэгдсэн улсын баруун өмнөд мужийн хамгийн цөлөрхөг нутагт оршин суудаг Папаго омгийн уугуул индианчуудын нэг билээ. Түүнийг нутгийнх нь хүмүүс Папало гэхээс гадна 'Dream Catcher 'буюу түүнийг зүүд манагч гэдэг байв.Эрт дээр үед тэдний омогт Асибикааший нэртэй аалзан хочит эмэгтэй амьдардаг байсан бөгөөд шөнө болгон эмэгтэйчүүд хүүхдүүдийг хар дарж зүүдлэхээс сэргийлэн зүүдийг нь манан хонодог байсан тухай домог бий...