Монголын бокс 70 жил

Монголын бокс 70 жил
Дасгалжуулагч гэдэг хүн бол Тамирчин гэдэг материалаар Олимп дэлхийн аварга гэдэг бүтээгдэхүүн хийх гэж зорьж яваа уран бүтээлч хүн юм. Тэр тамирчин гэдэг материалаа элдүүрийг нь маш сайнаар зөв хангаж, бүх талаар нь боловсруулна. Гэвч үүний цаана ар гэр амьдралаа өөд нь татах гэсэн бодол мэдээж байлгүй яахав. Дасгалжуулагч бол удирдагчийн ухамсартай багшийн бодлоготой, найруулагчийн уртай жүжигчний авъяастай гарын зүй оюуны чадавхи өндөр хүн байж амжилтанд хүргэнэ. Монголд боксын спорт үүсч хөгжсөний 70 жил болон Монголын боксын тамирчдаас олимпын аваргатай болсны 10 жилийн ойд зориулан боксын спортын тамирчин, дасгалжуулагч нарын түүхэн замналын номыг та бүхэндээ хүргэж байна.