Уран зураг-Дэлхийн шилмэл уран зурагтай галерей

Уран зураг-Дэлхийн шилмэл уран зурагтай галерей
Галерейд орж уран зураг үзэх хэчнээн гоё гэж санана. Тийм болохоор энэхүү номон галерейн үүдийг та бүхнийхээ өмнө нээж байна. Дэлхийн янз бүрийн орны зураачдын бүтээл 111 шилмэл уран зураг энд дэлгэгдлээ. Их зураач Леонардо да Винчи манлайлан Пабло Пикассо, Сальвадор Дали, Ван гог, Илья Репин, Василий Суриковын зургууд бий. Гэгээн уянгалаг импрессионистууд, өнөөдөр ид бүтээж туурвиж яваа шинэ үеийнхэн тэдний дунд монголын зураачдын дээж бүтээл орсон. Товчхондоо уран зургийн ертөнцийг бүхэлд нь тоймлон харах боломжтой.