Бүсгүй заяа
Орчлон хорвоогийн болоод манай дэлхийн юмс, үзэгдэл арга билгийн шүтэлцээнд тэнцвэржин оршино. Зөрчилдвөөс сүйрэл, мөхөл рүү тэмүүлнэ. Тэнгэр байж газар оршихтой адил эр, эмийн шүтэн барилдлага, харилцан хамааралгүйгээр хүн төрөлхтөн эс оршино. Энэ бол миний ойлголтын ертөнц. Бүсгүй заяа романд эрийн хийморьтой, хүүхний тэнгэртэй Үлэмжтөгс, нялхдаа эхдээ хаягдсан түүний охин Үлэмжгуа хоёрын үйл явдлаар сүлжилдэн өрнөх адал явдалт аймшиг, аз жаргалтай амьдрал гарна. Зохиолын гол баатрууд амьдрал ахуй нь таагүйтсэн ч сэтгэлээ хатамжпан асуудалд ухаалгаар хандаж зөв гарц хайдаг хүчирхэг хүмүүс. Зохиолд хайр сэтгэл, ухаангүй дурлал, эр хүний хүслэн болсон хүүхнүүдийн эмгэнэлт үйл явдал, хөөрхийлөлтэй хувь заяа, атаа жөтөө, ахуй амьдрал, сайн муу бүхэн гарна.