50 хялбар жор-өндөг (0)
Өндгийг маш олон янзаар болгож идэх боломжтой. Жишээлбэл: Өндгийг чанаж, шарж, зөөлөн чанаж, хутгаж эсвэл шарах шүүгээнд жигнэж хүртэл болгоно. Ингээд бодохоор өндөг үнэхээр хувирах чадвартай байгаа биз. Хурдан хугацаанд болдог учир өндөг түргэн хоол болон тансаг зэрэглэлийн олон төрлийн зоогт голлох үүргийг гүйцэтгэнэ. Майнонез гэх мэт чухал амтлагчийг өндөггүйгээр төсөөлшгүй. Мөн өндгийг зефир, төрөл бүрийн крем, забаглион, мөхөөлдөс, мусс, нарийн боовнуудад ч хэрэглэнэ.