Монгол чоно
Зохиолч Гомерик буюу Фредерик Дион нь ялгаатай 'Монгол чоно' хэмээх түүхэн романаа бичихийн тулд Монголчуудын үүх түүх, соёл ёс заншлыг чамгүй судалж, монгол орноор хэдэнтээ аялж, монгол хүмүүсийн дотоод ертөнцийн нууцыг олж нээхийг эрмэлзсэн нь энэхүү романаас нь тодорхой харагдана. Зохиолч хэдийгээр өөр хэл соёлын хүрээнд өсөж, өөр сэтгэхүйн орчилд амьдарч байгаа ч 'Монгол чоно' романы дотор бидний өвөг дээдсийн үлгэр домог, аман хууч яриа, бичгийн зохиол, дом шившлэг, зан үйлийн талаар арвин их мэдээлэл цуглуулж, түүндээ дулдуйдан зохиолоо бичсэн нь шууд анзаарагдаж байна.