Зүүнгарын газрыг төвшитгөн тоготоосон бодлогын бичиг

Зүүнгарын газрыг төвшитгөн тоготоосон бодлогын бичиг
Тус бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын нэг хэсэг болох Хотон аймгийн Манжийг эсэргүүцсэн бослого, түүнийг дарсан зэрэгт Манжийн төрөөс явуулсан бодлого, түүний хэрэгжилтийг он,сар, өдрөөр нэг бүрчлэн бичсэн Манжийн төрийн албан түүхийн зохиол бөгөөд 1700 оны 7 сараас 1765 оны 11 сарын 19 хүртэлх 65 жилийн түүхэн хэрэг явдлыг багтаасан нийт 172 дэвтэр юм. Манж, хятад хэлээр, кирилл үсгээр анх удаа орчуулан нийтийн хүртээл болгож байна.