Түүвэр зохиол 5 боть
Түүвэр зохиол 5 боть
Театрын зураачийн мэргэжил эзэмшсэн тэрбээр дүрслэх урлаг, утга зохиол хоёрт эн тэнцүүхэн хүчийг үзсээр, улмаар энэ хоёрын тэг дундаас эрдэм судлалынхаа сэдвийг олж морь дүрсэлгээний сэдвээр урлаг судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Морь, бөх бол түүний мөнхийн сэдэв. Олон ч ном бичсэн. Ж.Саруулбуян бол цуцашгүй хөдөлмөрч хүн. Өвгөдийн өв эрдэнийг эрхэмлэх, түүнээс суралцах, тэднийг хойч үед хүргэхэд хамгийн их зүйл хийсэн уран бүтээлчийг нэрлэ гэвэл Ж.Саруулбуянг хэлэх байх. “Хэрлэн тэнүүн” хэмээх эсээ роман үүнийг гэрчилнэ. Тэрбээр хэдэн гартай юм бэ гэмээр баруун солгойгүй бичнэ, зурна, судлана. Түүх, угсаатны зүй, археологи, урлаг судлал, шог хошин, уран зургийн зэрэгцээ утга зохиолын бүх төрлөөр туурвина. Түүний бүтээлүүд ултай судалгаа, буурьтай шинжлэл, жинтэй бичлэгтэй. Он цагийн шалгуурыг даах ноён нуруутай. Манай цаг үеийн шалгарсан бичээчийн нэгэн гэвэл Ж.Саруулбуян мөнөөс мөн. Түүний зохиол бүтээлийн дээжис болсон түүвэр зохиолын 5 боть номыг уншичиддаа хүргэж байна.
