Халх-Манжийн харилцаа (1635-1691)
Энэхүү нэгэн сэдэвт бүтээлд 1635-1691 оны хоорондох Халх-Манжийн улс төрийн харилцааны түүхийг судлан шинжилсэн юм. Халхын хаад, ноёд болон Манжийн хаад тусгаар улсын ёсоор элч, бичиг солилцож, төрийн хэргийг хэлэлцэж байсан бөгөөд энэ харилцаа XVII зууны сүүл хүртэл үргэлжилсэн байна.