Элсэлтийн ерөнхий шалгалт үлгэрчилсэн тестүүд
Элсэлтийн ерөнхий шалгалт үлгэрчилсэн тестүүд
Жаргалтай дэлгэр орны минь ирээдүй болсон оюунлаг залуус, сурагчид та бүхэнтэйгээ ариун цагаан номын хуудсаар дамжуулан мэндчилж байна. Монгол улсын боловсролын систем дэх нэгэн чухал өөрчлөлт бол элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг, тусгайлан боловсруулсан сорилоор авч үнэлэх болсон явдал юм. 2006 оноос эхэлсэн энэхүү өөрчлөлт эдүгээ нэгэнт төлөвшин тогтож, жил бүрийн хавар элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэдэг амьдралын хандлагаа тогтоох чухал нэгэн шалгуур болжээ. Тиймээс 12-р ангиа дүүргэж буй сурагчид маань шамдан судалж, шалгалтаа сайн өгөхийг дор бүрнээ хичээж ирэв. Чухам энэхүү сурах, суралцах, улмаар элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч их, дээд сургуульд элсэн орох үүд хаалгаа нээхэд тань дөхөм болно.
